НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хорихоос өөр төрлийн ял эдлэхээс зайлсхийсэн долоон хүнийг илрүүлжээ
Баянгол дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг гэнэтийн байдлаар шалгалаа.
Шалгалтыг ялтнуудыг гэрээгээр ажиллуулж буй байгууллагын цагийн бүртгэл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр хангаж байгаа эсэхийг үзсэн байна.
Шалгалтаар “Таван толгой түлш” ХХК-д нүүрс савлах, шигших ажилд хувиарлагдсан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хүмүүсээс тухайн байгууллагад ажиллаагүй, ял эдлэхээс зайлсхийсэн 7 хүн байгааг тогтоож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэст прокурорын шаардлага хүргүүлжээ.
Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлагааг бүрэн өгөх, цагийн бүртгэлийг үнэн зөв бүртгэх, байгууллагын дотоод журмыг зөрчсөн, 3 цагаас илүү хугацаагаар ажлаа дур мэдэн орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд ирсэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, журам болон ажил олгогчоос тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэхийг ажил олгогч байгууллагад анхааруулсан байна.