НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн найман иргэнийг тусгаарлажээ
Монгол Улсын иргэд БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гаргаж, найман иргэнийг хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 1-нд шилжих шөнө 23:25 цагт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авч хил нэвтрүүлжээ.
Эдгээр иргэнийг улсын хилээр нэвтрэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлан аймгийн Халдвартын тасагт шилжүүлэн, зургаан иргэнийг Алтанбулаг дах Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад аваад байна.