С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Бат-Эрдэнэ гишүүн 200 хонь хандивлалаа
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ шинэ төрлийн коронавирусний халдварын эсрэг ажилд 30 мянган хонь хандивлаж байгаагаа мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 1000 хонь хандивлах болсноо мэдэгдсэн. Үүний дараа Булган аймгаас 1500, Баянхонгор аймгаас 1000, Баян-Өлгий аймгаас 1080 хонь хандивлахаа тус тус мэдэгдээд байгаа юм. Малчид, иргэдийн зүгээс өөрсдийн боломж бололцооныхоо хүрээнд хонь хандивлахаа илэрхийлэх болсон.
Тэгвэл шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг хийж байгаа ажлыг дэмжиж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улсын онцгой комисст 200 хонь хандивлажээ. Түүний хувьд 3300 хоньтой хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байдаг.