Ц.Элдэгдорж "Нэгдмэл найзуудын холбоо" компани байгуулж, мөнгө угааж байсныг тогтоосон гэв

Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онц байдал хоёр өдрийн дараа дуусгавар болохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллийнхээ үеэр хэллээ.


Тэрбээр “Олон нийтийн анхаарлыг өөр зүйр рүү хандуулах удаа дараагийн үйлдэл явж байна. Эрдэнэт үйлдвэрт шалгалт ороод дууссан. Учир битүүлэг олон асуудал гарсан. Удахгүй танилцуулна. Жишээ нь, зэсийн баяжмалын эрэмбийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн хийдэг байсныг тогтоосон. Түүгээр нь Монголын талын зардал өсдөг. Зардал үүссэн байдлыг оффшор компаниар дамжуулан мөнгө босгодог байсан байна. Тэр байтугай нь Цахиагийн Элдэгдорж найзуудаараа "Нэгдмэл найзуудын холбоо" компани үүсгэн байгуулсан юм билээ. Хууль хяналтын байгууллагын удирдлагууд, зарим найзууд нь, улстөрчид холбогдож оффшор бүсээс мөнгө угаасныг тогтоосон. Үүнээс болж Ц.Элбэгдорж эх орондоо ирж чадахгүй болчихоод байгаа юм билээ. Хаана байна гутлаа тослоод зангиагаа зүүгээд ирнэ гэсэн. Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал шүүх дээр замхарч байгаа. Мишигийн Батсуурийг өнөөдрийг хүртэл өөрчлөхгүй байна. Эрүүдэн шүүх үйл ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна лээ” гэлээ.