Алдарт жүжигчин Том Хэнкс эхнэрийнээ хамт COVID19-ын халдвар авчээ

Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр коронавирусээр халдварлажээ. Тэрбээр энэ тухайгаа твиттер дээрээ бичсэн байна. Түүний хэлснээр тэр болон эхнэр нь уг өвчнийг илрүүлэх шинжилгээнд хамрагдсан боловч эерэг гарчээ. Тэрбээр “Ядарч, ханиад хүрсэн байдалтай бас бие нь янгинаж өвдсөн учраас шалгуулахад эерэг гарлаа. Цаашид яах вэ? Тусгаарлагдан, Эрүүл мэндийн дүрэм журмыг дагана” гэжээ.

Том Хэнксийн хувьд одоогоор Австралид байгаа юм. Үүнээс өмнө Туриний “Ювентус”-ын хамгаалагч, Италийн хөлбөмбөгийн аварга Даниэле Ругани коронавирусаар халдварласан нь тогтоогдсон билээ.