Өнөөдөр нээсэн орон нутгийн замд хурд хэмжиж байна

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан орон нутгийн замуудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих илэрсэн зөрчилд газар дээр нь арга хэмжээ тооцож ажиллаж байна. Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ ослоос урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.