Б.Янжмаа: Австрали улс зайнаас харилцах харилцааг ягштал барьж байна

Шинэ төрлийн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Шинэ Зеланд улсад 30 орчмоор нэмэгдсэн байна. Нэг сарын хугацаанд хөл хорио тогтоолоо. Тус улсын Эрүүл мэндийн сайдын мэдээлснэээр халдварын тоо 10 хоногийн хугацаанд тогтмол өсөх хандлагатай байгаа учраас иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг хүссэн байна. Мөн Австрали улсад зайнаас харилцах харилцааг ягштал барьж байна. Нөхцөл байдал хамгийн багадаа зургаан сар үргэжлэх хандлагатай байгаа тул эмнэлгийн бэлэн байдлыг хангах, тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. АНУ халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан харилцан адилгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна. Зарим муж улсуудад эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, эмнэлгийн мэргэжилтнүүдэд нэн шаардлагатай байгаа хамгаалах хэрэгслийг хэмнэхийн тулд амь насанд халгүй яаралтай биш хагалгааг хойшлуулах арга хэмжээ авч байна" гэв.