У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэсэн
Хөл хорионоос үүдэж залилан хийх нь ихэсчээ
Коронавирусийн халдвартай холбогдуулж, тогтоосон хөл хорионы үеэр авч байгаа арга хэмжээний талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж цахим гэмт хэрэг их өсөж байна. Албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахгүйгээр цахим сүлжээнд итгэх, шийдвэр гаргах, ойр дотнын хүмүүстээ зөвлөгөө өгөх зэргээр бусдад залилуулж байна. Одоогийн байдлаар хуурамч мэдээ мэдээлэл тараасан 25 хэргийг шалгаж байна. Тухайлбал, иргэн Б Герман улсаас маск оруулж ирнэ гэж иргэн Д-ээс найман сая төгрөг залилж авсан байна. Хуурамч хаяг, интернэт худалдаагаар дамжуулан залилуулах асуудал их байна. Ингэхдээ нэр хүндтэй бараа бүтээгдэхүүн, компанийн нэрийг ашиглан залилж байгааг анхаараарай. Ямар нэгэн байдлаар бэлэн мөнгийг бусдын данс руу урьдчилгаа болгож шилжүүлэхгүй байхыг хүсье. Мөн хөл хорио тогтоооснтой холбогдуулан иргэд гэртээ архидан согтуурах, ахуйн хүрээнд биенийхээ амь нас, биед халдах гэмт хэрэг өсөх хандлагатай байна” гэсэн юм.








