Тэмүүллээр дүүрэн "Тэрлэг" брэндийнхэн

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн үндэсний үйлдвэрлэл эрхэлж брэнд бүтээсэн бүсгүйчүүдийг онцолдог “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цуврал нийтлэлдээ “Тэрлэг” брэндийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэцэцэгийг урьсан юм. Түүнийг монголчууд эчнээ танина. “Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм” хэмээн ээжийнхээ эцсийн захиасыг аавдаа хоолой зангируулан хэлж, хоёр нүдэндээ нулимстай үлдсэн охины дүр үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон үлдсэн болов уу.  Хүүхэд насандаа кинонд тоглож, хүний сэтгэлийн утсыг хөндсөн бүтээл туурвина гэдэг хүн бүрт олдохгүй ховор болж. Тэрбээр “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд найман настайдаа  тоглож байжээ.

Багын урлагт дуртай байсан охин Радио телевизийн сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. МҮОНРТ-ээс ажлынхаа гарааг эхэлж, Австрали улсад суралцаж ирээд анхныхаа үрийг өлгийдөж авсан үедээ үндэсний дээлний  “Тэрлэг” брэндийг үүсгэн байгуулжээ. Үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлээд хэсэгхэн хугацаанд гэртээ байхдаа бичил бизнес эхлүүлж, брэнд бүтээсэн олон бүсгүйчүүдийн  тод төлөөлөл Б.Эрдэнэцэцэг хоёр охины ээж, халамжит ханийхаа түших багана.

No description available.

Дөрвөн настайгаасаа Монголын хүүхдийн ордны дугуйланд явж Харшийн шинэ жилийн наадамд оролцож явсан авьяаслаг охин багын л хувцас загварын салбарт дуртай байсан гэнэ. “Урлагийн арга хэмжээнд оролцох бүртээ үндэсний дээл, загварын хувцас хийлгэж өмсөнө. Дээл өмсөх их дуртай байсан нь “Тэрлэг” брэндээ  нээхэд нөлөөлсөн. Манай брэнд ихэвчлэн тэрлэг дагнаж оёдог. Ажлаа эхлүүлэхдээ бага хэмжээний мөнгөөр эхэлж байлаа. Эгчээсээ материалаа зээлээр аваад эхлүүлж байсан. Чанар сайтай даавуу нь материалаар дагнаж хийдэг. Монгол эсгүүр буюу уламжлалт загвараар захиалга авч хийж байна. Үндэсний дээлний хийцийг чимж өгдөг зүйл бол товч шилбэ. Тиймээс энэ тал дээр анхаарал их хандуулдаг” гэлээ.

No description available.

“Сайхан дээл урлаж  өгсөнд баярлалаа” хэмээх урмын  үгээр услагдаж яваа Б.Эрдэнэцэцэг ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, ашиг олохоосоо илүү чанар, хийц үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид анхаарал хандуулж ажилладаг.  “Тэрлэг” брэнд цэвэр  даавуугаар эрэгтэй, эмэгтэй,хүүхдийн дээл, цамцыг урладаг байна. Гурван жилийн өмнө нэг оёдолчинтой ажлынхаа  гарааг эхэлж байсан бол өдгөө өргөжин тэлж, үйл ажиллагаа нь жигдэрчээ. Хийж буй ажилдаа сэтгэлээ шингээж ажиллах нь тус брэндийн зорилго. Цаашид сайн даавуугаар өнгө загварын өргөн сонголттой тэрлэг урлах хүсэл тээсэн Б.Эрдэнэцэцэг хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцүүлэн, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж 80-150 мянган төгрөгийн үнэлгээг тогтоосон байна. 

                                                                                                                        С.Ичинхорлоо

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 No description available.