“Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ээс “Ковид-19” вирусийн халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан 10,200,000 төгрөгийг УОК-т хүлээлгэн өгсөн байна. Манай улсад 100 гаруй вьетнам иргэн ажиллаж, амьдардаг аж.