С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжлээ
Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг нэр дэвшүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлэг Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг хэлэлцэн дэмжжээ.
Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч:
Максимын Чинбат нь
-1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
-1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
-2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
-2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
-2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
-2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
-2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
-2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
-2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн -Прокуророор ажиллаж байна.
Содонгийн Алиманцэцэг нь
-1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
-2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
-2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор
-2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор
-2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
-2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор
-2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга
-2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
-2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор
-2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокуророор ажиллаж байна.