Н.Түвшинбаяр хариуцлагаа хүлээж, ажлаа өгье гэжээ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн сарын 2-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын харцага Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих  461 дүгээр ангид хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Улмаар дөрөвдүгээр сарын 23-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Н.Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоног буюу тавдугаар сарын 5-ныг хүртэл цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг хүлээн авч, хянан хэлэлцээд, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн юм.

Харин Хан-Уул дүүргийн Прокурорын газраас энэ сарын 19-нд Н.Түвшинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналыг шүүх хүлээн авсан байдаг. Тэгвэл МҮОХ-ны удирдлагын баг Н.Түвшинбаяртай очиж уулзжээ. Энэ үеэр Би ёс зүйн хариуцлага хүлээж, өргөдлөө өгье" гэдгээ хэлсэн талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар Live TV сайтад ярьсан юм. Уг шийдвэрийг олимпийн өмнө үү, дараа хүлээн авч, шийдвэрлэх үү? гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.