Баян-Өлгий аймагт 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийлээ

Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын дотоодын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр ээлжит 18 дугаар хуралдаанаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд: 

1.Өнөөдрийн 17:00 цагаас эхлэн аймаг, сумын төвд орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийхээр болов.

2.Тухайн хугацаанд хүнсний 8 нэрийн дэлгүүр, шатахуун түгээх станц, эмийн сангуудаас бусад дэлгүүр, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй.

3.Тэг зогсолтын хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.