С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Тунгалаг пүнтүүз”-ний жинд шалгалт хийхэд хэмжээндээ хүрээгүй байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/74 дугаартай “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу “Тайван зул” ХХК-ний савласан бүтээгдэхүүн “Тунгалаг пүнтүүз”-ний сав боодлын шошгололт, жин хэмжээнд шалгалт хийжээ. 450 гр-аар савлагдсан пүнтүүзний бодит тоон хэмжээ нь 415 гр-ын жинтэй байсан зөрчлийг илрүүлж “Зөрчлийн тухай” хуулийн 10.24 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авч дутуу савлагаатай пүнтүүзийг худалдаанаас татуулж жин хэмжээнд нь хүргэн савлуулж зөрчлийг арилгуулав.