СХД-ийн нутаг дэвсгэрт 20 дугаар хороонд байрлах Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус хэргийг тодруулбал, цагдаагийн байгууллагад 15:45 цагийн үед дөрвөн хүн нас барлаа гэх мэдээлэл ирж, дуудлагын дагуу хэргийн газар үзлэг хийж байна.