НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Баянхонгор аймаг харьяаллын бус иргэнийг хүлээж авахгүй
“Ковид-19” халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, Баянхонгор аймаг өнөөдрөөс эхлэн энэ сарыг дуустал Улаанбаатар хот болон бусад аймгаас иргэд хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн буян ном, эрүүл мэнд, хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, бараа, барилгын материалын ачаа тээвэр, уул уурхайн ээлж солихыг зөвшөөрч, бусад тохиолдолд аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлнэ. Өчигдөр 96 хүн “Ковид-19” вирусийн халдвар авч, нийт 728 тохиолдол бүртгэгджээ.