Ирэх сарын 1-нээс хөл хорих саналыг Засгийн газарт хүргүүлжээ

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн ЭМЯ-ны мэдээллийн цагт оролцлоо. Тэрбээр “Ирэх сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүлсэн. Өмнө нь зургаадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч зарим төрлийн үйл ажиллагаанаас болоод үр дүнд хүрсэнгүй. Хөл хорио тогтоовол халдварын тохиолдол буурах юм. Хөл хорио тогтоохгүй бол халдварын нөхцөл байдал хүндэрч, оргилдоо хүрнэ. Халдварын тохиолдол 2500 хүрээд буурах төлөв ажиглагдаж байна. Мөн зарим өдөрт 3500 хүрэх өндөр тооцоолол гарсан. Нас баралт 1000-д хүрэх эрсдэл бий. Ирэх сараас нас барсан хүний тоо нэмэгдэнэ. Хөл хорио тогтоовол наймдугаар сард халдварын тохиолдлын тоо буурна” гэв.