Хариуцлага алдсан Р.Пүрэвдашийн оронд Б.Одгэрэлийг томилжээ

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэлийг томилохоор болжээ. Б.Одгэрэл нь хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй. Өмнө нь хувийн хэвшил, ЭМШУИС-д хэлтсийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн аж.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийг зорьсон иргэн гадаа нь тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай үйл явдал энэ сарын 3-нд гарсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Р.Пүрэвдаш, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөлөөд байсан юм.