НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Tехник хэрэгсэл урсах эрсдэлтэй хэвээр байна
Усархаг борооны улмаас зарим аймгийн нутагт үер бууж, зам давааны зорчих хэсэг эвдрэн автомашины хөдөлгөөнд саад учруулаад байна.
Тухайлбал, Архангай аймгийн Өндөр Улаан, Ихтамир сумын нутагт долдугаар сарын 12-ны 22:00 цаг орчимд их хэмжээний хүчтэй аадар бороо орсон.
Үүний улмаас замын зорчих хэсгийн далан сэтэрч, эвдрэл гэмтэл үүссэнийг Архангай АЗЗА ТӨХК өчигдөр засварлаж дуусган, зам давааг саадгүй болгосон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн байна.
Түүнчлэн их хэмжээний усархаг борооны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Хөвсгөл нуур, Хатгал тосгон чиглэлийн сайруудад үер бууж, техник хэрэгсэл урсах эрсдэлтэй хэвээр байгааг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас сэрэмжлүүллээ.
Иймд амрагчид анхаарал болгоомжтой байж мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу хөдөлгөөнд оролцохыг тус захиргаанаас анхааруулж байна.