НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
С.Энхболд: Remdesivir тариаг 50,000 төгрөгөөр худалдан авч байна
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын үед оношилгоо, эмчилгээний нөөц бүрдүүлэхдээ нэгж бүтээгдэхүүнд зарцуулж буй үнийн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Тодруулбал Эрүүл мэндийн яам анх PCR оношлуурыг 55,000 төгрөг, Remdesivir тариаг 149,600 төгрөгөөр худалдан авч байжээ. Харин худалдан авах үйлдвэрлэгчдийн сонголтыг өргөтгөж мөн олон улсдаа бөөнөөр үйлдвэрлэх явц нэмэгдэж үнэ хямдарснаар нөөц бүрдүүлэхэд зориулан PCR оношлуурыг 28,000 төгрөг, Remdesivir тариаг 50,000 төгрөгөөр худалдан авч байгаа аж.
Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Цар тахлын үед олон олон эм, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хэдий бүгд хувийн хэвшлийн байгууллагууд ч гэлээ нийгмийн хариуцлагаа дээдэлж, ашгийг урьтал болголгүй ажиллаж, цар тахлыг даван гарахад хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлмээр байна" гэжээ.