Орхон гол үерийн аюултай түвшинг 113 см-ээр давжээ

Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон голын усны түвшин Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын орчим үерийн аюултай түвшинг 113 см-ээр даван эргэн халин үерлэж байна гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мөн Хархорин сумын орчим үерийн аюултай түвшинг 4 см-ээр давсан, Хангай нурууны өврөөс эхтэй Онги голын усны түвшин Уянга сумын орчим үерийн аюултай түвшинг 37 см-ээр даван эргээ халин үерлэж, Арвайхээр сумын орчим үерийн түвшинг 12 см даван үерлэж цаашид нэмэгдэх хандлгатай байна.

Түүнчлэн Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац голын усны түвшин Нарийнтээл сумын орчим үерийн аюултай түвшинг 53 см-ээр даван эргээ халин үерлэж байна.