НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Л.Отгонбаатар: Итгэл алдсанд уучлаарай
"Токио-2020" зуны олимпын жүдогийн төрөл эмэгтэй -78 кг, эрэгтэйчүүдийн -100 кг жингийн барилдаанаар үргэлжилж байна. Эмэгтэй -78 кгжинд Монгол Улсыг төлөөлөн оролцсон О.Мөнхцэцэг эхний барилдаанаа Израилийн Инбар Ланиртай хийж, ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсөн юм.
Харин эрэгтэйчүүдийн -100 кг жинд хүч үзсэн Л.Отгонбаатар шөвгийн 16-д 2020 оны Европын аварга Израилын Петер Палтчикт ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Уг барилдааны дараа тэрбээр "Хоёр дахь удаагаа олимпод оролцоод медаль авна гэж зорьж бэлдсэн. Дөрвөн жил бэлдсэн ч ялагдлаа. Цар тахал бүгдэд нөлөөлж байна. Хожих боломжтой байсан. Өөрийн тактикийн дагуу барилдаж байгаад оноогоор уначихлаа. Харамсалтай юм боллоо. Намайг олимпоос медаль авна гэж олон хүн дэмжиж байсан. Тэднийхээ итгэлийг талаар болголоо. Маш их харамсалтай байна. Намайг үргэлж дэмждэг багш нар, хамт олондоо баярлалаа. Итгэлийг нь алдсанд уучлаарай" хэмээн ярьсан юм.