НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ресторан, биллярд, кафен цагийн хуваарийг энгийн горимд шилжүүллээ
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж, ресторан, баар, биллярд, спорт баар, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00 болгож өөрчилжээ. Ингэснээр тус салбарынхан 22.00 цагт хаадаг байсан бол урдын адил энгийн горимдоо шилжиж байна.