Аварга П.Бүрэнтөгс Шүүхийн шинжилгээний албанд 20 төгрөгийн хэрэгсэл хандивлажээ

Улсын аварга П.Бүрэнтөгс нийгмийн сайн сайхны төлөө дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бүрэн Монгол” төрийн бус байгууллагыг албан ёсоор нээж, түүгээрээ дамжуулан сэтгэлийн дэм өгч эхэлжээ.

Түүний аян өдгөө төрөлх нутаг Увс аймагт өрнөж байгаа аж. Цар тахлын дэгдэлт их байгаатай холбогдуулан тус аймгийн Шүүхийн шинжилгээний албанд халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, маск болон ухаалаг халуун хэмжигч бүхий нийт 20 сая төгрөгийн хандив үзүүлжээ. Хандив, сайхан сэтгэлийн аян цаашид үргэлжлэх юм байна.