НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ц.Цогтбаатар 30, Саиед Моллай 20 мянган ам.долларын болзол хангажээ
“Токио-2020” зуны XXXII олимпод Монголын 43 тамирчин оролцсоноос жүдо бөхийн баг тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль буюу хамгийн өндөр амжилттай оролцсон. Үүнтэй холбоотойгоор медаль авсан нэр бүхий гурван тамирчин эх орондоо ирсний дараа Монголын ард түмэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой хэмжээний шагнал, урамшуулал олгосон. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооноос “Токио 2020”олимпын холимог багийн төрөлд оролцох тамирчны даваа бүрд 10000 ам.доллар өгөх болзол тавьсан байдаг.
Энэ талаар Жүдо бөхийн үндэсний шигшээ ахлах дасгалжуулагч, МУГТ Х.Болдбаатар “Бид олимпод жүдо багт анхаарах, хөгжүүлэхийн тулд мөн анхны медалийг авах үүднээс урамшуулал олгохоор ярилцсан. Тодруулбал, өрсөлдөгч улсын нэг тамирчинг ялбал буюу даваа бүрд 10.000 ам.доллар олгохоор болсон юм. Үүгээр олимпод холимог багийн жүдо төрөлд Ц.Цогтбаатар гурван хүн ялж 30 мянга, Саиед Моллай хоёр ялалт авсан учир 20 мянган ам.доллар авах болзлоо хангасан байна. Энэ жишгийг бид дараа дараагийн олимп, дэлхийн аваргад баримтлахыг зорьж байна. Манай холбооноос тамирчдын бэлтгэл, цааш энэ төрөлд өндөр амжилт гаргах үүднээс ийм санаачилгыг гаргасан. Өрсөлдөөн байж амжилт гарна. Иймд нэг багт 3-4 ойролцоо өрсөлдөгч гаргах болно. Даваа бүр үнэ цэнтэй байдаг. Дотоодын тэмцээний шагналыг дүнг ч 3000-5000 ам.доллар болгох төлөвлөгөө байна” гэсэн юм.
Дасгалжуулагч Х.Болдбаатарын хэлснээр “Токио 2020” олимпын жүдо бөхийн багийн төрөлд өрсөлдөгчөө ялсан тамирчдын даваа бүрд 10 мянган ам.доллар өгнө гэж тооцвол тамирчдын хэн нь хэдий хэмжээний болзол хангасныг тооцож үзье.
Эрэгтэй
-90 кг Г.Алтанбагана нэг ялалт буюу 10.000 ам.доллар
-73 кг Ц.Цогтбаатар гурван ялалт буюу 30.000 ам.доллар
-90 кг Саиед Моллай хоёр ялалт буюу 20.000 ам.доллар
Эмэгтэй
-57 кг Д.Сумъяа нэг ялалт буюу 10.000 ам.доллар
-70 кг Б.Ганхайч нэг ялалт буюу 10.000 ам.доллар тус бүр авах болзлоо хангажээ.