ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ үеэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нар өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхааруулсан удаатай. Тэрбээр "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Их олон юм сонсогдоод байгаа шүү" гэж байсан нь ийнхүү биеллээ олж байна.