С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Эрдэнэ нөхөн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөнөөсөө хойш ажин түжин явсан АН-ын дарга асан С.Эрдэнэ УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Өнөөдөр АН-ын ямар нэгэн дарга гэгч Ган-Очир гэж залуу АН-ыг гутаах гэж баахан ярив. Нэгдүгээрт, СЕХ-оо шийдвэрээ гаргаагүй. хоёрдугаарт, АН-нь аль нэг нам буюу МАН-тай огт харилцаагүй байгаа. гуравдугаарт, Эрдэнэ миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн" гэсэн байна.
УИХ-ын хаврын чуулганаар Хэнтий, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийн санал авах өдрийг аравдугаар сарын 10-нд товлосон. Энэ дагуу нөхөн сонгуульд дараах есөн нам, нэг эвслийн төлөөлөл оролцохоор Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд багтааж материлаа хүргүүлээд байгаа юм.