С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ОХУ-ын тал зөвшөөрвөл Ц.Хүрэлбаатар УБТЗ-ыг зангидана
Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн даргаар Ц.Хүрэлбаатарыг томилуулах саналыг ОХУ-д илгээснээ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдэгджээ.
Тэрбээр "Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн дагуу бол даргаа хоёр талаас гурав гурван жилээр ээлжлэн томилох ёстой. Гэхдээ 1949 онд "Улаанбаатар төмөр зам" байгуулагдсанаас хойш 1991 он хүртэл Орос даргатай байсан. Түүнээс хойш өнөөг хүртэл хоёр жилд нь л Орос даргатай байсан. Бусад хугацаанд нь манай талаас томилсон дарга нар удирдсан. Бид "Улаанбаатар төмөр зам"-ын даргад тус нийгэмлэгийн орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлсэн саналаа ОХУ-д илгээсэн. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна" гэсэн байдаг. Ц.Хүрэлбаатар нь Нийгмийн асуудал хариуцсан орлогчоор ажилладаг.