НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хөшигиийн хөндийд олгосон 435 газар эзэмших эрхийг цуцална
Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулагдаж буй газар чөлөөлөлтийн явцыг танилцууллаа. Уг ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрх ашиг нь зөрчигдөж буй иргэн, хуулийн этгээдэд газар чөлөөлөлтийн нөхөн олговор тооцох, чөлөөлөх газрыг тодорхойлох талаар сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу зохион байгуулж эхэлжээ.
Энэ сарын 15 хүртэл үргэлжлэх ажлын хүрээнд 435 иргэн, хуулийн этгээдийн газрын эзэмших эрхийг цуцлах урьдчилсан тооцоо гарсан байна. Эдгээр иргэн, хуулийн этгээд нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, тайлбар саналаа өгөх шаардлагатай.
Ямар нэгэн тайлбар саналаа ирүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Тодруулбал, энэ сарын 15-наас өмнө Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг ямар нэгэн тайлбаргүйгээр шууд цуцлах юм байна.