НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хилээр 989.2 гр мөс нэвтрүүлсэн гэх Э нь Хонгконгод ял эдэлж байжээ
Шуудан илгээмжээр дамжуулан 1.1 сая ам.доллар буюу гурван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг хуулийнхан илрүүлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн юм.
Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Зоригтбаатар "Наймдугаар сарын 11-нд Өмнөд Африкаас 989.2 гр мөс хэмээн нэршилтэй бодисыг улсын хилээр нэвйтрүүлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хэргийн холбогдогч болон бодисын тоо хэмжээтэй холбоотой буруу ташаа мэдээлэл хэвлэлээр гарч байгаа.
Хэргийг Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай Э нарыг холбогдуулан шалгаж байна. Э-д өнөөдөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн этгээд өмнө нь Хонгконгод хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 10 жил хорих ял эдлээд, 2020 онд суллагдаад Монголд ирсэн.
Монгол Улс руу мансууруулах бодис илгээсэн этгээдийг олж тогтоохоор гадаадын цагдаагийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7.3-т заасны дагуу улсын хилээр нэвтрүүлсэн бол 5-12 жил хорих ял оноох хуулийн хариуцлагатай” гэдгийг хэллээ.