Л.Баттөр: Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү

Коронавируст халдварын тархалт нийслэлд буурсан үзүүлэлттэй байгаа ч орон нутагт нэмэгдсээр байгаа юм. Учир нь өнгөрсөн хоногт шинээр илэрсэн 1,061 тохиолдлын 779 буюу 73 хувь нь аймгуудад бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэх шалтгаан гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр мэдээлсэн байна.

Тэрбээр "Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү. Дельта вирус орон нутагт тархсан байна" гэсэн юм.