С.Энхболд: Тэжээвэр болон үржүүлгийн амьтдаар дамжин халдвар тархах эрсдэлтэй

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Мал эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлагуудтай уулзалт хийжээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ "Коронавируст халдвар (КОВИД-19) олон улсад амьтадад халдварласан тохиолдлууд нэг бус бүртгэгдээд буй. Монгол улсын хувьд ч гэсэн энэ чиглэлээр тандалт, судалгааны ажлыг Мал эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран судалж, халдваргүйжүүлэлт хийж байгаа билээ. тус байгууллагуудын удирдлагуудтай уулзаж нөхцөл байдалд хамтран ажиллах чиглэлүүдээ тохирлоо. Цар тахлын вирус зөвхөн хүнээс хүнд бус гэрийн тэжээвэр болон үржүүлгийн амьтдаар дамжин халдвар тархах эрсдэлтэй учир амьтадтай харьцдаг хүмүүс илүү их анхааралтай байх, вакцинжуулалтандаа хамрагдах шаардлагатай байна" гэдгийг анхааруулжээ.