Нэгдүгээр I ангид элсэгчдийн бүртгэл З4 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341.500 сурагч суралцах тооцоо гарчээ. Нэгдүгээр ангид элсэх 38.842 хүүхэд байна. Харин 694 цэцэрлэгт 114.908 хүүхэд хамрагдана. 2021-2022 оны хичээлийн жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжилт 86 хувьтай  байна. Нэгдүгээр ангид элсэгчдийг  www.parent.edu.mn  цахим хаягаар 24 цагаар бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн I ангийн сурагчдын 34 хувь нь бүртгүүлжээ.