Нүүрс тээврийн жолоочоос халдвар илэрснээр Ганцмод боомтыг хаажээ

Монголын нүүрс тээврийн жолооч нарын PCR шинжилгээнээс “Ковид-19”-ийн халдвар илэрснээр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомттой хиллэдэг Ганцмод боомтын үйл ажиллагааг өчигдрөөс зогсоожээ.

Монголын талаас уг асуудлаар Нүүрс тээврийн жолооч нараас коронавирусийн халдвар илэрсэн. Тиймээс даваа гарагаас Хятадын тал Ганцмод боомтын үйл ажиллагааг зогсоож, нүүрсний тээврийг зогсоосон. Хятадын талаас боомтын үйл ажиллагааг хэр удаан хязгаарлах талаар албан ёсны мэдэгдэл хараахан ирүүлэгүй байна” гэжээ. Мөн Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод нүүрс тээврийн жолоочоос халдвар илэрч, Хятадын талаас Зүүн үзэмчин хошуу боомтын үйл ажиллагааг 14 хоног хаасан байна.

Өнгөрсөн зургаадугаар сард цар тахлын нөхцөл байдлаас хамаарч Хятадын тал долдугаар сарын 6-ныг хүртэл Монголын нүүрс тээврийн машинуудыг Ганцмод боомтоор нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж байв. Энэ хугацаанд хоёр улсын хилийн орчим дахин “Ногоон бүс”-ийг зохион байгуулахаар Ажлын хэсэг ажилласан удаатай.