НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
О.Батбаяр: Гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан
Цар тахлын эсрэг дархлаа тогтоох вакцины гурав дахь тунг энэ сарын 30-наас буюу ирэх даваа гарагаас хийхээр болсон. Үүнтэй холбогдуулж УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Бусад орнуудад ч дельта вирус тархсаар байна. Нийт 215 сая хүн халдвар авсан. Сүүлийн долоо хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан.
Файзер, АстраЗенека вакцин тариулснаас хойш зургаа дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа Файзер вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан" гэв.