НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Э.Бадар-Ууган: Х.Нямбаатартай өрсөлдөх хүн гараагүй учраас 100 хувийн саналаар сонгосон
Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт ээлжит бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж шинэ удирдлагаа сонгосон. Ингэхдээ холбооны 15 дахь ерөнхийлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгосон юм.
Үүнтэй холбоотойгоор тус холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр холбооны дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган “УИХ-ын гишүүд, улс төрчид төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Энэ дагуу холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Түүнтэй хамт нэр дэвшсэн хүн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг нэр дэвшиж байгаа тул нэрээ татсан. Ингэснээр Х.Нямбаатартай өрсөлдөх хүн гараагүй. Тиймээс Удирдах зөвлөлийн 19 гишүүний 100 хувийн саналаар сонгосон” гэлээ.