С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
О.Цогтгэрэл: Эрх баригчид 20, 30 гэр барьж, зуух тавьж, цахилгаан татаад жагсахыг бид харсан
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Сүүлийн өдрүүдэд болж байгаа жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэрхэн яаж хангагдаж байна вэ? гэдэг өөрөө томоохон асуудал боллоо. 1996 онд баталсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль гэж байдаг. Нийгмийн харилцаагаа зохицуулж чадахгүй, 27 жил болчихсон хууль. Жагсаал, цуглаан хийх хүмүүс тухайн засаг захиргааны байгууллагад мэдэгдэл хүргүүлнэ гэж байгаа. Энэ мэдэгдлийн дагуу төрийн захиргааны байгууллага, цагдаа хүчний байгууллага иргэдийг үзэл бодлоо аюулгүй илэрхийлэх нөхцөл боломжоор хангаж өгөх ёстой. Гэтэл үүнийг заавал Засаг дарга зөвшөөрвөл жагсаал хийнэ гэдэг заалт оруулчихсан.
Даргын эсрэг, эрх баригчдын эсрэг жагсах гэж байж өөрөөс нь зөвшөөрөл авдаг тогтолцоо болоод хувирчихсан. Хоёр жилийн өмнө эрх баригчид гудамжинд гарч жагсаал хийхэд, ард түмэн, сөрөг хүчин яаж жагсаал хийдгийг харсан. Эрх баригчид 20, 30 гэр барьж, зуух тавьж, цахилгаан татаад жагсахыг бид харсан. Сөрөг хүчин, иргэд нь жагсахаар ямар байдгийг бид харж байна. УИХ-ын гишүүн, АН-ын төлөөллийн хувьд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн өөрчлөлтийг санаачилж өргөн барина. Үүнд иргэний нийгмийн байгууллага, Хүний эрхийн комисс бүгдээрээ хамтран хуулийн төсөл дээр хамтран ажиллая.