С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Нямдорж: Өндөр төвшинд нарийн царигийн төмөр зам барина гэчихээд өргөнийг тавьчихсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайдaд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Энэ үеэр "Одооноос энэ асуудлаар нэгдсэн ойлголттой явахгүй бол болохгүй. 2014 онд нарийн царигийн төмөр зам барина гээд өндөр дээд түвшинд тохиролцсон. Манайх сүүлд нь өргөн царигийн төмөр зам тавьчихсан. Царигийн зөрүүний асуудал өнөөдөр яригдаж байна. 13 км зам тавина. Огтлолцох цэгийн асуудал Ганцмод дээр үү, Гашуунсухайт дээр хийх үү гээд асуудал үүссэн. Асуудал яригдаж байна. Хоёрдугаарт, Гашуунсухайтын асуудлыг Сангийн сайдад засгийн газраас хариуцуулсан. Сангийн сайд хариуцаад авч явна. Гашуунсухайтыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө гаргаж байж ойрын ирээдүйд ямар түвшинд гаргах вэ гэдгээ тогтохгүй бол болохооргүй байсан. Терминал гээд юм байгуулчихсан байна. Ирэх жилээс тэнд төмөр замаар нүүрс бууна. Хамгийн өндрөөр тооцвол 35 сая тонн нүүрсний асуудал байна. Жолоочгүй агаарын тээврийн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлуудыг нэг мөр шийдэхгүй бол болохгүй" гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж онцоллоо.