С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ч.Сайханбилэг: Хамаг хог новшоо чихдэг тампуу гэж андуурлаа юу?
Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ) байгууллагаас энэ сарын 3-нд ил дэлхийн улс орны удирдагч, улстөрчдийн оффшор хөрөнгийг ил болгосон. Уг мэдээлэлд Монголоос хоёр улстөрчийн нэр дурдагдсаны нэг нь 26 дахь Ерөнхий сайд асан С.Батболд. Тэгвэл өнөөг хүртэл ил болоогүй явсан улстөрчийг 30 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэх мэдээлэл гараад байгаа юм.
Үүнтэй холбогдуулж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Хамаг хог новшоо чихдэг тампуу гэж андуурлаа юу?. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд "Овт шар" болгох санаатай. Тэр Оффшорт миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй, шууд аваарай” хэмээн тайлбар өгчээ.