С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Сумъяабазар: Камертон хамтлагийн тогтолтоос үүдэж бүх шатанд хариуцлага тооцно
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Зайсан хилл" цогцолборт зохион байгуулсан Камертон хамтлагийн тогтолтын талаарх мэдээлэл хийж байна. Тус цогцолбор нь Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы хамаарал бүхий компани юм. Улмаар тус цогцолбор нь нийслэлтэй хариуцлагын гэрээ байгуулаагүй атлаа олон нийтийг хамруулсан арга хэмжээг зохион байгуулсан нь шүүмжлэл дагуулаад байна.
Тэрбээр "2021 оны аравдугаар сарын 15-нд болсон арга хэмжээтэй холбогдуулж, нийслэлд хэрхэн яаж үйл ажиллагаа явуулахад зохицуулалт хэрэгтэй боллоо. Хотын даргын зүгээс аж ахуйн нэгжээ бүх шатанд дэмжиж, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлийг баримталж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг цаашид дэмжинэ. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмийг баримтлах чиглэлийг баримталж байна. Хариуцлагын гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Зургадугаар сард байгуулж эхэлснээс хойш долоо хоног бүр гүйцэтгэл, хэрэгжилттэй холбоотой мэдээлэл, тайлан хэвшмэл болсон. Нийт 12 удаагийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж ирлээ.
"Зайсан хилл"-д зохион байгуулсан тогтолттой холбогдуулж шүүмжлэл ирж байна. Хариуцлагын гэрээ байгуулаагүй, удаа дараагийн шаардлага зөрчсөн. Гурван удаагийн зөрчил бүртгэгдсэн байна. Наймдугаар сарын 3-наас хойш 10 гаруй зөрчлийн үйлдэл гарсан. Түрээслэж байгаа аж ахуйн нэгжтэй холбоотой асуудал. Холбогдох шаардлагыг тавьж ирсэн. Есдүгээр сарын 20-нд хоол үйлдвэрлэл, ресторан, баарны үйл ажиллагаатай эрхлэгчидтэй тохиролцож, босоо хүлээн авалт зохион байгуулахгүй байхаар тохирсон. Есдүгээр сарын 30-нд урлаг, уран сайхны тоглолт, спортын арга хэмжээг 50 хувиас дээшгүй дүүргэлттэй байхаар шийдвэрлэсэн. Аж ахуйн нэгжүүд маань үүргээ ухамсарлаж ажилламаар байна. Камертон хамтлаг арга хэмжээ зохион байгуулах тухайгаа албан ёсоор хандаагүй. Тиймээс тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно. Улсын байцаагчийн удаа дараагийн шаардлага хүргүүлсэн. Цаашид хариуцлага хүлээх газар нь нийслэлийн Ерөнхий менежер тэргүүтэй хүмүүс. Тэдэнд шууд хариуцлага тооцно. Аливаа зүйл шийдвэртэй байх ёстой. Энэ удаагийн арга хэмжээ цаашдаа даамжрах ёсгүй" гэлээ.