С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Б.Ундармаа, Б.Жаргалсайхан, Л.Цандэлэг нараас циркийн газрыг хамгаалсан"
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр хотын даргаас олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа цирктэй холбоотой асуудлаар тодруулсан сэтгүүлчийн асуултад дараахь тайлбарыг өгсөн юм.
Тэрбээр "Цирк бол Д.Дагвадорж гэдэг хувь хүний бизнесийн асуудал. Зохион байгуулалттайгаар цирк руу дайрч давшилж байна гэж харж байна. Цирк балгас болоогүй байх. Өөрсдөө гуйгаад авсан мэтээр яриад байгаа ч тийм юм байхгүй. 2005 онд циркийн байгууллагын төлөөлөл болсон олон хүн ирж гуйж, сөгдөж мөргөж байгаад циркийн хувьчлалд оролцооч гэж хүсэлт тавьсан. 2006 онд менежментийн хувьчлал хийсэн. Миний хувьд циркийн хувьчлалаас болгоомжилж байсан.
Хөрөнгө оруулалтаа өөрөө татаад ажлаа хийж яваа. Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад 20 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрээр циркийг уламжлал, шинэчлэлд суурилсан орчин үеийн байгууламж болгох юм билээ. Урлагийн архитектурыг хадгалсан, ойр орчмын газруудыг нь ногоон байгууламж хэвээр нь үлдээх гэсэн төсөл явж байна гэж ойлгосон.
Д.Сумъяабазар дүүдээ авч өгсөн гэдэг дэмий яриа. Түүхийг үзсэн ч болно. Бүгд нээлттэй. Газартай холбоотой хулгай огт байхгүй. Циркийн асуудалд Д.Дагвадорж өөрөө ажиллаж байна. Өөрөө гарч ирээд холбогдох тайлбараа хийгээрээ гэдгийг хэлсэн.
Циркийн хойд газарт олон аж ахуйн нэгж 9, 16 давхар угсармал орон сууцны хороолол барих гэж байсан. Харин ч газрыг нь хамгаалж ирсэн. "Бишрэлт"-ийн Б.Ундармаа наад талаас нь, "Буян"-гийн Б.Жаргалсайхан нөгөө талаас нь, Л.Цандэлэг тэргүүтэй хүмүүс барилга барих, зогсоол болгох гээд тав, зургаан төсөл бэлдчихсэн газрыг нь авна улайрч байсан шүү. Эсвэл тэрүүгээр нь явах байсан юм уу? Юм үнэнээрээ сайхан. Хотын даргын хувьд тийм бусармаг зүйл хийхгүй" гэв.