МЭДЭГДЭЛ

Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг үндэслэн Намыг үүсгэн байгуулах хуралдааныг 2021 оны 09-р сарын 05-ны өдрийн 14.00 цагт ХУД 18-р хороо Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж Эс Эс АОС 1 байр, 1 тоотын хурлын 1-р танхимд хуралдуулж, Ардын Чуулган Намыг үүсгэн байгуулсан билээ.

Улмаар Улсын Дээд шүүхээс хүргүүлсэн шаардлагыг засч, сайжруулах зорилгоор цахим хуралдааныг 11-р сарын 21-нд хийхээр товлосон тул Ардын Чуулган Намын гишүүдийг идэвхтэй оролцохыг урьж байна. Хуралдаанаар Намын дотоод асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

НАМЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ САНААЧЛАГЧ

Ш.Сайхансамбуу

Д.Дуламсүрэн

Э.Цэрэнчимэд

Э.Золзаяа