НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд залуучуудын эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад оролцоог нэмэгдүүлэх, тэдний соёл, боловсрол, иргэний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, бие даан амьдрах, тасралтгүй суралцахад нь дэмжих, нийгэм, эдийн засгийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн мэдээлэл, нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулах ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Талууд Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр ийнхүү залуучуудын салбарын төр, төрийн бус үндэсний хэмжээний байгууллагууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, илүү хүртээмжтэй, өргөн цар хүрээнд олон талт арга хэмжээг зохион байгуулж, монгол залуу хүн бүрийн сайн сайхны төлөө хамтран ажиллахаа онцоллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд
- Залуучуудын өөрийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх;
- Залуучуудын соёл, боловсрол, иргэний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх;
- Залуучуудыг бие даан амьдрахад тасралтгүй суралцах, нийгэм, эдийн засгийн аливаа эрсдэлээс хамгаалах;
- Залуучуудад түүх, соёл, өв уламжлалаа эрхэмлэн дээдэлдэг, эх оронч үзэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээ мэдээлэл, нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулах
2021 онд Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийг ойг хамтран зохион байгуулж, салбар дундын уялдаа холбоог ханган хамтран ажиллахад чиглэсэн олон төрөлт арга хэмжээг үе шаттай зохион байгуулах ажээ.