НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг сонгоорой
НҮБ-аас хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нь хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл болон шийтгэлийг устгах гол арга гэжээ. Иймээс та ямар ч тохиолдолд хүүхдээ зодож шийтгэх бус харин Хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг сонгоорой.
1. Хүүхдээ хүндэлж харилцаж, өөрт нь ямар их хайртай вэ гэдгээ батлан харуулаарай.
2. Хүүхдэд урамшуулж, чангаар тэвэрч, хайрыг мэдрүүлээрэй.
3. Хүүхдийнхээ насанд тохирсон ажил даалгаж, өөртөө туслуулж байгаарай.
4. Хүүхдээ ямар нэг зүйлийг сонгох боломжийг нь олгож байгаарай.
5. Хүүхэдтэйгээ хамт ГЭРИЙН ДҮРЭМ тогтоогоорой.
6. Хүүхэд тань буруу авир, ааш гаргавал буруутгаж зэмлэхээсээ өмнө нүд рүү нь харж байгаад чин сэтгэлээсээ ярилцаарай.
7. Хүүхдийнхээ гаргасан шийдвэр, аашийг хүлээн зөвшөөр.
8. Хүүхдэдээ шийдвэр гаргах боломжийг нь олгоорой.
9. Хүүхдээ чин сэтгэлээсээ хайрлаж, бас анхаарч байгаагаа ойлгуулаарай.
10. Хүүхдийнхээ хийж байгаа ажлыг үргэлжлүүлэх цаг хугацааг өгч байгаарай.