С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Оюу Толгойн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр боллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюу Толгойн хөрөнгө оруулагч талаас ирсэн саналын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Рио Тинто компанийн удирдлагаас захидал ирлээ. Бид Оюу Толгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэх, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг цуцлах зэрэг санал тавьж ирсэн. Бидэнд ирүүлсэн захидалд “Та бүхний саналыг ТУЗ-д танилцуулж, дараах таван чиглэлээр шийдвэр гаргалаа. Үүнд:
-Нэгдүгээрт, Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Энэ нь Эрдэнэс Оюу Толгой компанийн 34 хувийн үнэ цэнийг нэмж, ногдол ашгийг наашлуулах юм. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн үг юм.
-Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож байна.
-Гуравдугаарт, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зарцуулагдсан дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах хэрэв зөрүү үүсвэл хариуцаж төлөхөд бэлэн буйгаа илэрхийлсэн.
-Дөрөвдүгээрт, Гүний уурхайг 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож буй. Энэ хүртэлх хөрөнгийг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.
-Тавдугаарт, байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэлээ. Гүний уурхайг ашиглалтад оруулах асуудал ажлын хэсгийн түвшинд шийдэгдвэл 2022 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн байна гэсэн захидлыг илгээсэн" гэдгийг онцоллоо.