С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Нямбаатар: Н.Багабанди гуайн асуудлаар тодорхой зүйлийг яриагүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюу Толгой төсөлтэй холбоотой УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолын төслийг баталжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Тогтоолд Монголын засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох өрийг тэглэх, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах дуусгавар болгох, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах, төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны хүртэлх зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцаж нэмэлт өр үүсгэхгүй байх, Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, тус компанийг эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, татварын актын биелэлтийг хангуулах зэргийг заасан" гэв. Мөн Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг чөлөөлөх эсэх мэдээлэлтэй холбогдуулж, "Оюу Толгойд Монголын талыг төлөөлж суудаг ТУЗ-ийн гурван гишүүний хоёрыг тодорхой сонгон шалгаруулалтын хүрээнд өөрчилж, томилсон. Харин Н.Багабанди гуайн асуудлаар тодорхой зүйлийг яриагүй. Төрийн өмчийн хороо, "Эрдэнэс Монгол" тэргүүтэй компани саналаа боловсруулах асуудал" гэдгийг онцоллоо.