Сэтгүүлзүйн салбараас шинэ гавьяат төрлөө

Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, хариуцсан ажилдаа амжилт бүтээл гаргасан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа. 

Энэ хүрээнд сэтгүүлч С.Батбаатарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв. Тэрбээр 20 гаруй жил сэтгүүл зүйн салбарт ажилласан нэгэн. 2016 оноос УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм.

С.Батбаатар нь "Засгийн газрын мэдээ" сонины үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч, "Үндэсний шуудан"  "Ардын эрх" , "Өнөөдөр" сонинд орон нутгийн сурвалжлагч, албаны дарга, орлогч эрхлэгч, нэгдүгээр орлогч эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Монголын Спортын Сэтгүүчдийн Холбооны Дэд ерөнхийлөгч, Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн албаны дарга,  Unlimited Media Group-ийн гүйцэтгэх захирлаар өмнө ажиллаж байсан юм.