Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

-Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,

-Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,

-Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар,

-Алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар,

-Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ.

Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар 14.00 цагаас мэдээлэл өгнө.