С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Баттөмөр: Алдартай луйвар хийдэг хүмүүс энд явж байна
УИХ-аас Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж, Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хяналт шалгалт хийж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Хөгжлийн банкны асуудал үнэхээр харамсалтай байна. 1.6 их наяд төгрөг чанаргүй болж, 841 тэрбум төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нөгөө л хулгайч нар, алдартай луйвар хийдэг хүмүүс энд явж байна. Эцсийн өмчлөгч нь тодорхойгүй гэдэг шалтгаантай. Өөрийнхөө өмч хөрөнгийг өөр хүнд шилжүүлчихээд ”хоёр чих” ав гээд сууж байдаг. Ийм байж болохгүй.
Хөгжлийн банкны асуудлыг УИХ дээр яръя. Монголд хулгай хийдэг хэдхэн хүн байна. Бүх юмны цаана байдаг. Улсын өмч хөрөнгийг эзэнгүйдүүлж авдаг. Цаашлаад улсаас нэмж мөнгө аваад, тэрийгээ буцааж төлдөггүй. Үүнд тохирсон хуулиудыг гаргая. Биднийг энд 15 хувийн нэмэгдэл ярьж байхад 1.6 их наяд төгрөгийн асуудал цаана чинь байна. Цаашдаа ингээд яваад байвал үүнээс илүү том хохирлыг улсад учруулна” гэсэн байр суурийг илэрхийллээ.