Т.Ганболд: Сайхан цаг ирнэ, авчирна

“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар ажиллахаар болжээ. Тэрбээр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс экзекватураа өчигдөр гардан авч, Уругвай улсыг төлөөлөх ажилдаа албан ёсоор орсон байна. Үүнтэй холбогдуулж, түүнтэй холбоотой зарим шүүмжлэл явж буйг тэрбээр үгүйсгэжээ.

Тэрбээр “Би 1.5 жилийн өмнөөс Уругвай найз нөхдийн хусэлтээр улсыг нь Монголд төлөөлөх Өргөмжит консул болох саналын дагуу хийж байсан ажил. Манай засаг төр өгдөг алба огт биш. Дорлиг, Баясгалан, Элбэг, Сахал, Хурц нарын бичээч нар намайг гүтгэх гуйвуулах яах вэ. Нэг юмыг ойлго. Та нарыг ийм дорой, хямд, харанхуй, ядуу болгож байгаа энэ мангасуудыг илчилж чанга ярьж байгааг маань унтраах, дарах санаа бүтэхгүй. Би няцахгүй, шантрахгүй. Үнэн ялна. Сайхан цаг ирнэ, авчирна" гэжээ.